ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


                                                              

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 22

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн албан бус насан туршийн боловсролын төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ДТХ-04-18 

        Энэхүү ажил нь "Цахим тендер шалгаруулалтаар зохион байгуулах журам"-ын (www.tender.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/-ийн борлуулалтын дундаж 40 000 000 /дөчин сая/ төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2019 он/

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: : Сүүлийн 2 жил /2018, 2019  он/-ийн дундаж нь 30 000 000 /гучин сая/ төгрөгтэй тэнцэх өртөгтэй компьютер, тоног төхөөрөмж нийлүүлсэн байх, түүнийг нотлох баримт: Ажил гүйцэтгэсэн гэрээ, хүлээлцсэн актыг фото зургийн хамт ирүүлэх           

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: байхгүй

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 минут нээнэ.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.


Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7481
19194
131264
6932381

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc