Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн зориулалттай орон сууцны засвар тохижилтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 06 дугаар сарын 03

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн зориулалттай орон сууцны засвар тохижилтын ажил

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХУД2020/НОНХС-410-05

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний  нөхцөлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн зориулалттай орон сууцны засвар тохижилтын ажил” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 50,000,000 /тавин сая/ төгрөгнөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: : Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 он

Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг шалгана.

Санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай эсэх: “шаардлагагүй”.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: / : Сүүлийн 2 жил 2018, 2019 онуудад дундаж нь 30,000,000 / гучин сая / төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй гадна фасадын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын акт, захиалагчийн тодорхойлолтыг  хавсаргана. .

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

1.2.1-т заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

Шинэ бол:

ЗТ-2.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл

ЗТ-11.1 Барилга байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, төсөв

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

Шинэ бол:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

- Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

- Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бол эрх бүхий байгууллагын хугацааг сунгасан тухай шийдвэрийг ирүүлнэ.

 

Тендерийн хамт 500,000 (таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

163
26573
14006
6442097

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc