Хан-Уул
Мэдээлэл

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн  (улсын “үзлэг”) урьдчилсан үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход оршино.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/215 дугаар захирамжаар дүүргийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг удирдан зохион байгуулах удирдамжийн дагуу байгууллагын болон салбар комиссыг танилцуулж, ажлын хэсэгт архив, албан хэрэг хөтлөлтийн шалгалтыг зохион байгуулах, шалгах үүрэг чиглэлийг өгч хуралдав.

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгийн 27 албан хаагч үзлэг зохион байгуулах үүрэг чиглэлийг авч бэлтгэл ажилдаа орлоо.