Хан-Уул
Тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2022 оны 01 дүгээр сарын 24

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 он дамжин санхүүжин хэрэгжих зураг төсвийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: “Эко зуслан”-ийн зураг төсвийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл
  • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /магадлалын ерөнхий дүгнэлт/,
  • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын байгууллагын тодорхойлолт.
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын мэдээлэл

     Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022.02.08-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022.02.08-ны өдрийн 09:30 цагийн дотор ирүүлнэ үү.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,  Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот, Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба утас: 70009011 www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn