Хан-Уул
Мэдээлэл

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, нэг цэгээр үйлчлэх нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” 9 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд зохон байгуулагдлаа.
Өдөрлөгт ХУД-ийн ХХҮХэлтсийг төлөөлж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Лхагвадулам, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн С.Дарьдулам нар оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр 145 иргэнд мэдээлэл, зөвөлгөө өгч үйлчилгээ үзүүлэн ажиллалаа. Үүнээс халамжийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар 107 иргэн, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар 38 иргэн тус тус  хамрагдсан. Үйлчилгээний төрлөөр нь ангилж үзвэл,

  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар- 28 иргэн
  • Ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй “Цахим төлбөрийн карт”-тай холбоотой асуудлаар- 11 иргэн
  • Ахмадын зориулалттай амралт,сувилалтай холбоотой асуудлаар-18 иргэн
  • Ахмалын рашаан, сувилалтай холбоотой асуудлаар -13 иргэн
  • Цалинтай ээж хөтөлбөр буюу “0-3 хүртлэхи насны хүүхдээ асарч байгаа эхийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар-25 иргэн
  • Жирэмсэн эхийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар-9 иргэн
  • Өрхийн мэдээллийн сантай холбоотой асуудлаар 3 иргэн
  • Сул чөлөөтэй байгаа ажлын байртай холбоотой асуудлаар-15 иргэн
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөртэй холбоотой асуудлаар-13
  • Хөдөлмөр эрхлэлтийн сургалттай холбоотой асуудлаар-5 иргэн
  • Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар-1 иргэн
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлтэй холбоотой асуудлаар – 4 иргэн