Хан-Уул
Мэдээлэл

ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ 100%

Хан-уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжилгүй иргэд, ажлын байран дээрээ хөгжих боломжийг манай компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтаар олгодог билээ.

2018 оны эхний хагас жилийн байдлаар 70 иргэнд хүрч үйлчлэхээс 16 хорооны иргэд, Ахмадын холбооны дарга нар нийт 78 иргэн компьютерийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, мэдээлэл технологийг ашиглан ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор амжилттай суралцаж гэрчилгээгээ гардан авлаа.

Компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд хамрагдснаар дараах мэдлэг чадварыг эзэмшсэн болно. Үүнд

  • Компьютерийн үндсэн ойлголт
  • 10 хуруугаар зөв бичих дадлага
  • Microsoft office word програмын үндсэн цэсний үүрэг
  • Анхан шатны албан хэрэг хөтлөлт бичиг баримт боловсруулах
  • Хүснэгтэн мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх,
  • График байгуулах
  • Нэмэлт цэсний үүрэг
  • Microsoft office excel програмын үндсэн цэсний үүрэг
  • Томъёо оруулан тооцоо гаргах
  • Хүснэгтэн мэдээлэл боловсруулах
  • Microsoft Powerpoit програмын үндсэн цэсний үүрэг
  • Илтгэл, тайлан бичих
  • Хөдөлгөөн энимайшн оруулах
  • Adobe Photoshop програмын үндсэн цэсний үүрэг
  • Цээж зураг янзлах
  • Хуучин зураг сэргээн засварлах
  • Эвлүүлэг хийх
  • Интернэтийн орчинд чөлөөтэй ажиллаж сурах
  • Facebook хаяг нээх, захиа илгээх, зураг явуулах
  • Flash файл хуулах, авах
  • Видео татах зэрэг онол, дадлага хосолсон 120 цагийн сургалтыг зохион байгууллаа.