Хан-Уул
Мэдээлэл

“ХӨГЖЛИЙН ХАРАНДАА 2017” ЭКСПО БОЛНО

Зорилго:
Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэхэд оршино.

Зорилт:
• Хүүхдүүдэд эерэг хандлага сэтгэлгээг төлөвшүүлэх
• Хүүхдүүдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хөгжүүлэх
• Хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байгаа хариуцлагатай байгууллагуудыг хүүхэд, эцэг эхтэй холбох
Санаачлагч:
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар
Дэмжигч:
НҮБ Хүүхдийн сан
Зохион байгуулагч:
Дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс
Нийслэлийн Хүүхдийн холбоо
Оюунлаг өсвөр үе ТББ
Хамрах хүрээ:
• Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
• Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон услын, төрийн бус байгууллагууд
• Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
• Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ауй нэгж байгууллага
• Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
• Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
• Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
• Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд
Хугацаа:
2017 оны 10 сарын 20, 21 өдрүүдэд 
Зохион байгуулах газар:
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон
Зохион байгуулалт:
Нийслэлийн хэмжээнд хүүхдийг хөгжүүлж, чадваржуулж, сургаж байгаа сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллага, хүүхдийн үүсгэл санаачлагын байгууллагуудыг оролцуулсан экспо зохион байгуулна.
Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан зохион байгуулна.
Оролцогч байгууллагууд 2016 оны зун болон байнгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдээ танилцуулж болно. 
Хүрэх үр дүн:
Хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж хүүхдийн хөгжлийн үйлчилгээний зураглалтай болно.