Хан-Уул
Тендерийн урилга

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА… /

2019 оны 05 дугаар сарын 01

Тендерийн   нэр,   дугаар:  Хүнсний   эрхийн   бичгээр   үйлчилгээ   үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах,  ХУД2019/УТ-01

1. Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдыг Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүр сонгон шалгаруулах үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцаас бүрдэнэ. Үүнд:, Багц 2 – 4, 5 дугаар хороо

      2.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

3. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

  1. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилд нь 15.000.000 төгрөгөөс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2018 оны санхүүгийн тайлан

5. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулах бөгөөд тендерийн хамт  Багц-2-1,728,630 /нэг сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун гуч/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

6. Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03–ны өдрийн 10.00 цагаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем ( www.tender.gov.mn )-д өөрийн аж ахуйн нэгжийн цахим гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 03–ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй. Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг www.tender.gov.mn хаягаар авч болно.

 Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө Худалдан авах ажиллагааны алба, Утас-70009011